Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн хоёр түймэр бүртгэгдэв.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн \”Цагаан шилүүстэй” /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.07.02/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг бүрэн унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хуластай багийн \”Суман-Гүн” /сумын төвийн урд зүгт 8 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.