Олон улсын олимпын
хорооноос 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө таван улс
өрсөлдөж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Унгарын Будапешт, Германы Гамбург, АНУ-ын
Лос-Анжелес, Францын Парис болон Италийн Ром гэсэн \”алдартай таван хот” зуны
олимпыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байгаа аж. 2024 оны олимпыг
зохион байгуулах хотыг ОУОХ-ны гишүүд 2017 онд Перуд хуралдан сонгох юм байна.