Ирэх зургадугаар сарын эхнээс төрийн байгууллагуудын ажил 08:00 цагаас эхлэхээр боллоо. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамжийг баталжээ.
Энэхүү захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд 09.00 байхаар тогтоосугай” гэж заажээ.
Иймээс зургадугаар сарын эхнээс төрийн байгууллагуудын ажлын цагийг 08.00 цагаас эхэлж байхаар болж байгаа юм.