Өчигдөр буюу даваа гаригт Австрийн парламент Ерөнхий сайд Себастьян Курцийг огцрууллаа. Түүний Австрийн Кронен Цайтунг сонины хувьцааг худалдан авч, намд нь санхүүжилт хийвэл засгийн газрын тендэрүүдийг өгөх саналыг Оросын олигархийн зээ охинд тавьж буй бичлэг нь олон нийтэд цацагдсан юм.
Тиймээс Себастьян Курци албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж, парламент түүний хүсэлтийг хүлээн авлаа. Мөн Себастьян Курцийн тэргүүлсэн засгийн газрын гишүүд ч өргөдлөө өгч эхэлсэн байна.
Хэрвээ манайд ийм бичлэг задарсан бол эвлүүлэг гээд өнгөрөх нь лавтай. Жишээ нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын ёс зүйгүй үйлдлийг илчилсэн нэгэн бичлэг олон нийтэд цацагдаад байгаа. Гэтэл хамгийн ихээр ёс зүйтэй байх учиртай салбарын удирдлага одоо ч мэлзсээр явна …
Монголоос бусад оронд алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэг ёс зүй бий. Харин манайд алдаа гаргасан хүнд хариуцлага хүлээлгэх нь битгий хэл баатар болгон дөвийлгөх явц ажиглагдаад байх шиг.