Автомашины талаарх аман яриа, дээр үеэс уламжлагдан ирсэн ойлголт одоо цагт аюул дагуулж байна. Доорх мэдээллийг уншаад анализ хийгээрэй.
ҮНЭН эсвэл ХУДАЛ?
1. Дугуйн хийг нэг тааруулсан бол март.
Худлаа: Дугуйн даралт нь 1 сард 6.8 kPa даралтаар буурч байдаг. Тиймээс нэг хийлсэн бол мартаж болохгүй, сар бүр шалгаж байгаарай. Даралт султай байх нь бензин идэх шалтгаан болдог. Хий султай дугуй газартай үрэлцэх хүч их тул шатахуун их зарцуулна. Тиймээс хэдхэн минут зарцуулаад бүх дугуйгаа шалгаж байгаарай.
2. Хөдөлгүүрийн тос, шүүрийг солих нь хөдөлгүүрийг урт наслуулахад тусалдаг
Үнэн: Үйлдвэрлэгчээс заасан гарын авлага номон дээрх хуваариар эсвэл их явдаг, өндөр ачаалалтай хүнд нөхцөлд явдаг бол тогтмол солих хэрэгтэй. Хийсэн хүмүүс нь хэрхэн удаан наслуулахаа мэдэж байгаа учир тэдний зөвлөгөөг дагаарай.
3. Агаар шүүгч цэвэрхэн харагдаж байгаа бол солих шаардлагагүй. Гөвчиж болно.
Худал: Бидний харж чаддаггүй, нүдэнд үзэгдэхгүй тоос, шороог агаар шүүгч өөртөө наалдуулдаг. Хэдийгээр харахад цэвэрхэн мэт байсан ч солих хугацаа нь болсон бол сольж байгаарай. Ингэснээр моторыг цэвэр агаараар амьсгалуулах нөхцөлийг бүрдүүлж ирээдүйд учрах гэмтлээс сэргийлдэг. Орох агаар нь цэвэр бол моторт гарах эвдрэл ч дагаад буурдаг.
Түүнийг солиход тийм ч үнэтэй биш, бас амархан тул сольж байгаарай. Нэг зүйлийг сануулахад, хот эсвэл шороотой орчин агаар шүүгчийг илүү хурдан бохирдуулдаг.
4. Сайн чанарын вакс будгийг хамгаалдаг
Үнэн: Вакс нь дан ганц өнгөлөг болгоод зогсдоггүй. Тэд будгийг гэмтэхээс сэргийлдэг.
5. Тоормосны шингэнийг сольдоггүй
Худал: Тоормосны шингэн бол чийгийг маш сайн шингээдэг эд. Агаараас усыг нь шимж өөртөө наалдуулсаар байгаад чийгшилтэй болчихдог. Энэ нь тоормосны системийн ажиллагааг муутгадаг. Шингэн нь тунгалаг, цэвэрхэн байх шаардлагатай. Харин бараан болж эхэлсэн бол солих цаг болсныг илэрхийлнэ.
6. Хөргөлтийн шингэний өнгө хэвээрээ бол хөргөлтийн системийг хамгаалсаар байгаа
Худал: Хөргөх шингэн нь радиаторыг зэврэлтээс хамгаалах, дулааныг дамжуулах үүрэгтэй байдаг. Түүнийг энгийн нүдээр хараад мэдэхгүй учир зориулалтын багажаар шүлтлэг, хүчиллэг чанарыг нь тогтмол шалгаж байгаарай. Ингэснээр хөргөх системийн гэмтлээс сэргийлж чаддаг.
7. Чинэртэл нь чангалах хэрэгтэй
Худлаа: Орчин үеийн моторын эд ангиудыг чангалахдаа заагдсан хүчээр чангалгааг хийх хэрэгтэй. Үүнийг torque wrench гэх хэмжигчтэй багажаар хийдэг бөгөөд та өөрөө засвар үйлчилгээ хийдэг бол гарын авлага номоос нь чангалах хүчийг хараад уг багажаар чангалгааг хийж байгаарай.
8. Зогсож байхдаа машинаа унтраа, бензин хэмнэнэ
Худал: Хуучин цагийн карбьюратортай хөдөлгүүрт энэ нь боломжтой байсан байх. Харин орчин цагийн түлшний систем энэ ойлголтыг орвонгоор нь өөрчилсөн. Хэрвээ 3 минутаас дээш зогсох гэж байгаа бол унтрааж бензинээ хэмнэж болно.
9. Өндөр октантай бензин, хүчин чадлыг сайжруулдаг
Худал: Үйлдвэрлэгч хамгийн хүчтэй, хамгийн боломжит хувилбарыг тооцоолж хийх шатахууныг зөвлөсөн байдаг. Хэрвээ өндөр хүчин чадал гаргахын тулд өндөр октантай бензин хийх талаар бодож байвал цаг, мөнгөний гарз. Тиймээс үйлдвэрлэгчээс заасан шатахууныг л хийж байгаарай. Харин заасан хэмжээнээс дордуулбал моторт асуудал гарна шүү.
Эх сурвалж: cardoctor.mn