Тоёота компани Японы зах зээлд удахгүй гаргах SUV ангиллын Crown Sport загварын автомашинаа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр танилцуулжээ.
HEV буюу гибрид хөдөлгүүртэй уг автомашин арван нэгдүгээр сард худалдаанд гарах юм байна. Тоёота ойрын үед Crown брэндийн дөрвөн шинэ загварыг гаргах ажээ.
Crown Sport загварын PHEV буюу батарейг нь гадаад цахилгаан эх үүсгүүрээр цэнэглэх боломжтой хувилбарыг энэ оны арван хоёрдугаар сард гаргах бол Crown Sedan загварыг ирэх сард, Crown Estate загварыг 2024 оны санхүүгийн жилд багтаан гаргахаар болсон байна.
Дээрх дөрвөн шинэ Crown загвар нь хувь хүн бүрийн онцлог хэрэгцээг хангасан, өөр өөрийн үнэ цэнтэй байхыг Тоёота амлажээ.
Бас эдгээр загваруудаар Тоёотагийн Crown брэндийн хоёр дахь эрин үе эхэлж байгаа юм байна.
Эх сурвалж: Japan Today