УИХ-ын зарим гишүүд Төрийн ордонд архи ууж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд агсам тавьсан нь тодорхой болоод байгаа. Архидалтаас үүдэлтэй хүн амины хэрэг гарсан байж болзошгүй гэсэн эргэлзээ, таамаг олон нийтийн дунд эрчээ авч эхэллээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын байр дээр архи уусан төрийн албан хаагч нарт хариуцлага тооцохоо зарлалаа. Энэ шийдвэрийн биелэлтийн хүрээнд Төрийн ордонд архи уусан гишүүдийг нэрсийг тодорхой болгох үүргийг Тамгын газартаа өгчээ.
Жирийн албан хаагчид ажлаас халагдах үндэслэл болчихдог архидан согтуурах явдлыг Төрийн ордноосоо эхлэн таслан зогсоож гишүүдийнхээ нэр төрд халдах, тодорхой арга хэмжээ авахаар болжээ. Согтуу гишүүдийн гаргасан “халамцуу хууль” олон нийтийн дэмжлэг авалгүй халтирч унаад байгаа шүү дээ.
Архи уусан асуудалд холбогдсон гишүүд УИХ-ын даргын өрөөгөөр эргэлдэн “Намын нэр хүнд 2020 оны сонгууль”-аар айлгах, аргадахаар үзэж байгаа гэнэ дээ. Сахилга хариуцлагыг доороосоо биш дээрээсээ тооцож олон нийтэд үлгэр жишээ үзүүлэх нь нэг ч гэсэн алхам юм.