2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгджээ. Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн асуудалд анхаарч шуурхай арга хэмжээ авах, хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс тооцох асуудлыг шийдвэрлэхийг Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Боловсролын салбарт цахимжилтийг эрчимжүүлж, “Багшлахуйгаас суралцахуй” тогтолцоонд шилжих, ингэснээр багш, ажилтны цалин хөлсний тогтолцоонд ч өөрчлөлт гарна. Мөн Засгийн газрын хамгийн том МЕГА төсөл бол хүний хөгжил. Иймд Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарна.
Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд багш нарын цалин хөлс, нийгмийн баталгаанд анхаарч, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллана” гэв.









































































