Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр болно. Тус хурлаар нийгмийн дунд хамгийн их анхаарал татаж буй Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх аж.
Мөн Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг хамтад нь хэлэлцэх аж. Түүнчлэн УИХ-ын болон аймаг нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн дүнг багцалж ярилцах юм байна. Гэхдээ одоогоор Бага хурал яг хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй байна.