Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэнэ. Хэт хөлрөлт нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрыг гэсэн хоёр янз байдаг. Бүх биеийг хамарсан хөлрөлт нь маш хүнд эмгэгийн үр дагавар байж болзошгүй тул анхааралтай хандаж, эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Хэсэгчилсэн хэт хөлрөлт нь дотоод шүүрэл мэдрэлийн систем, зүрх судасны систем зэрэгтэй холбоотой байж болзошгүй тул мөн л эмчид үзүүлэх хэрэгтэй.
Эмчилгээ
Дээр өгүүлсэнчлэн хэт хөлрөлттэй болсон үед юуны өмнө эмчид үзүүлэх ямар нэг өвчин эмгэг байгаа эсэхийг магадлан тогтоох шаардлагатай. Үзлэг, оношлогооны явцаж хэт хөлрөлт үүсгэж болох ямар нэг өвчин эмгэг илэрвэл тэдгээрийн эсрэг эмчилгээ хийнэ. Хэт хөлрөлт буюу гипергидрозыг мэс заслын бус ба мэслийн гэсэн хоёр аргаар эмчилдэг.
Эхлээд цайртай тос, тальк, хөлрөлтийг багасгадаг түрхлэг гэх мэт мэс заслын бус буюу хөнгөн аргаар эмчилж үздэг. Гэхдээ зөвхөн эмчийн зааврын дагуу байх ёстой.
Хэт хөлрөлт нь сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг бол валериан ханды гэх мэт тайвшруулах үйлчилгээтэй ханд бэлдмэлүүдийг хэргэлэж болно.
Эдгээр аргууд хэрэг болохгүй бол зүүн эмчилгээ эмийн эмчилгээ, физик эмчилгээ, ботокс эмчилгээг хэрэглэдэг байна.
Физик эмчилгээн үр дүн 4-6 долоо хоног хадгалагддаг бол ботокс эмийн эмчилгээ 6-9сар хадгалагддаг. Мэс заслын эмчилгээнд нь сэнпатэктоми, эндоскоп, симпатэктоми, суганы хонхорхойн липосакци, кюретаж орно. Зарим тохиолдолд мэсийн эмчилгээ хийлгэсний дараа бие мах бодид өөрчлөлт гарч нөхөх хэт хөлрөлт гээч үүсдэг. Өөрөөр хэлбэл алга хөлрөхгүй болсны дараа хүний бие нь нуруу, гэдэс эсвэл хөлийн хөлрөлтийг нэмэгдүүлэх үамаар ялгарах хөлсний хэмжээг нөхдөг. Ийм нөхөх хэт хөлрөлт үүсвэл мэдрэлийн дарсан хаалтыг гурван сарын дотор авах юм бол мэдрэлийн эсийн үйл ажиллагаа эргэн сэргэдэг. Харин гурван сар хэтэрвэл эс сэргэдгүй. Суга хэт хөлрөмтгий болсон үед кюретаж гэсэн хагалгааг хийдэг. Биеийн бусад хэсэгт хөлсний булчирхай нь арьсны гүнд байдаг бол зөвхөн суганд л арьсан доорх эсийн дунд 5мм орчмын гүнд байдаг тул энэ хагалгааг биеийн өөр хэсэгт хийх боломжгүй байдаг.