Испанийн өмнөд хэсэгт орших Херес-де-ла-Фронтера хотод хоёр сайн эр ажилдаа 15 жил яваагүй аж. Сая л нэг юм удирдлага нь тэднийг ажилдаа ирэхгүй байгааг нь анзаарчээ. Дотоод шалгалт явуулсны эцэст тус хотын нэгэн байгууллагад цэцэрлэгч, жолооч хүмүүс бүртгэлтэй болохыг олж мэдэв. Тэдгээр хүмүүс 15 жилийн хугацаанд ажилдаа нэг ч удаа ирээгүй мөртлөө цалингаа цаг тухайд нь авдаг байсан гэнэ.
Саяхан хотын захиргаанаас ажилтнуудынхаа хөдөлмөрийн дэвтэрт шалгалт хийснээр энэ асуудлыг тогтоосон байна. Эхлээд тэр хоёр ажилтан 2015 оны нэгдүгээр сард нэг өдөр цугтаа ажилдаа ирээгүй гэдгийг анзаарсан аж. Нарийн шалгатал тэд 2001 оноос хойш ажилдаа ирээгүй болох нь тогтоогджээ. Илчлэгдсэн даруйдаа нэг нь ажилдаа ирсэн бол нөгөөх нь одоог хүртэл сураггүй байгаа гэнэ. Удирдлага нь хууль зөрчигчдөд ямар шийтгэл ногдуулахаа мэдэхгүй суугаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn