Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын дөрөвний өдөр БНХАУ-аас 60 тонн хөгцөрсөн цагаан будааг Монгол улсад оруулахыг завджээ. Уг цагаан будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн байсныг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан байна.