Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар томилоглон ажиллаж байсан М.Энхсайханаас өчигдөр /2019.06.20/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мэдүүлэг авсан байна. Мэдүүлэг авсаны дараа түүнийг урьдчилан цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад байгаа аж.
Түүнийг Мега төслийн удирдагчаар ажиллаж байх үедээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээг “Энержи ресурс” ХХК-д давуу эрхтэйгээр олгохоор ажиллаж байсан гэх үндслэлээр хорьсон байж болох юм. Гэхдээ энэхүү гэрээ байгуулагдаагүй бөгөөд хэрэв энэхүү гэрээ байгуулагдсан бол улсад их хэмжээний хохирол учирч болох талтай гэж үзжээ.
Мөн түүнээс байцаалт авах үед ”Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нарын гурван хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү байцааж, цагдан хорих шийдвэр гаргасныг эх сурвалжууд мэдээлж байна.