Playtime Festival 2019 Олон Улсын Хөгжмийн Наадмын Загварын дүр төрхийг тодорхойлогч CHARLES & KEITH X INNOVStyle
CHARLES & KEITH хөгжмийн фестивальд зориулан дуу хөгжмийн эрч хүч, эрх чөлөөг илэрхийлсэн, загвар хөгжим хоёрыг нэгтгэн баяр баясгаланг мэдрүүлэх festival 2019 кампанит ажлыг өрнүүлж байна.
Хөгжмийн наадмын цохилох зүрх нь дуу хөгжим хэдий ч бас нэгэн салшгүй хэсэг бол яах аргагүй хувцас загвар билээ. charles & keith-ийн фестивальд зориулсан тусгай коллекц нь хөгжмийн наадмын өнгө зүс, залуу насны эрч хүчийг тусгасан үндсэн болон неон өнгүүдээс бүрдэх ба орчин үеийн хэв маягтай гайхалтай хослуулснаараа онцлог.
Задгай талбайн наадамд сүлжмэл пүүз, флатформ үргэлж ултай гутлыг өмсч зуны тэнгэр дор шөнөжин бүжиглэхэд тохиромжтой. эсвэл нарийн хоншоортой углааш, оломтой блок өсгийт сандаалийг өмсч өнгөлөг, чамин харагдах боломжтой. Загварын чиг хандлагыг илэрхийлэх гинжин оосортой паскан цүнх, багтаамж сайтай tote цүнх эсвэл бүжиглэхэд саад болохгүй компакт хэмжээтэй bucket цүнхэнд хэрэгцээтэй зүйлсээ багтааж, загварын хэв маягаа илэрхийлээрэй.
Хаяг: CHARLES & KEITH дэлгүүр, Шангрила Молл, 1-р давхар Утас: 7714-8899
ОНЦЛОХ ЗАГВАРУУД
ONLINE CHARLESKEITH.COM
SOCIAL MEDIA
@CHARLESKEITHOFFICIAL
#CHARLESKEITH_MN
Playtime амьд хөгжмийн наадам эхлэхэд ердөө хоёрхон хоног үлдлээ. 7 сарын 5-аас 7-ны өдрүүдэд Playtime 2019 наадамд хүрэлцэн ирж, CHARLES & KEITH асраар зочлоорой. Хавар/Зун’19 шинэ загварууд, хөгжмийн фестивальд зориулсан тусгай коллектой танилцаж, сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.
Facebook: https://www.facebook.com/Innovstylellc/
Instagram: https://www.instagram.com/innovstyle/