Юнг ин хотод Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төв үйл
ажиллагаагаа явуулдаг юм. Энэ төвд цалин, мөнгөө авч чадаагүй, эрх нь
зөрчигдсөн гадаад хүмүүс их ханддаг байсан.
Би хааяа Монголчууддаа тусалж, заримд нь хэлмэрч хийж өгдөг
байлаа. Тэгж явахдаа тус төвд, Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл доор
хэвлэгдсэн, Монголын шилдэг уран зохиолын дээжис 108 боть, Монголын зохиолчдын
түүвэр, Монгол хэл дээр орчуулагдсан гадаадын уран зохиолуудыг, 10.000 вон
барьцаанд тавин, карт нээлгүүлээд, унших номоо сонгон авч, картандаа
тэмдэглүүлээд, гэртээ авч явж уншиж болохыг мэдэж авсан.
Өвөл болоод ажил багатай тул би тус төвийн номын сангаар их
үйлчлүүлсэн дээ…Тус төвийн ажилтан надад та ямар их ном уншдаг юм бэ картыг
чинь харахад, 2-3 сард 20 ширхэг ном уншсан байна билээ гэсэн.
Тус төвд дээр Ням гаригт гадаадынханд зориулсан Солонгос
хэлний дамжаа хичээллэдэг байсан.
Тус төвөөр Монгол, Хятад, Филлиппин, Пакистан, Шри Ланк,
Узбекстан, Вьетнам зэрэг орныхон их үйлчлүүлдэг байлаа.
Тус төвөөс Солонгос хүүхдүүдэд, орон орны хэл дээр тухайн
ард түмний дунд яригддаг, үлгэрийг уншиж өгөх, ажил зохиогдож, надад Монгол
ардын үлгэрийг уншиж өгөөч гэсэн санал тавьсны дагуу, би Монгол хэл дээр үлгэр
уншиж өгч байлаа.
Тус төвийн ажилтан бид хоёр эхлээд, үлгэрээ сонгож орчуулаад,
намайг Монгол хэл дээр уншихад, тус төвийн ажилтан хажуу талаас Солонгос хэлээр
уншдаг юм.
Энэ арга хэмжээ долоон хоногийн Ням гариг болгонд, дээрхи
орнуудын хүмүүс ээлжлэн оролцдог байсан юм.
Солонгосчууд Монгол ардын \”Муур багш\” үлгэрийг их
сонирхож байсан. Солонгосчууд бид өдий хүртэл Муур баасаа шороогоор булдаг
гэдгийг мэддэггүй байсан.Монголчуудын ухаантайг шагшан магтацгааж байсан
нь одоо ч миний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдсоор…
Төр бид хоёр хэдийгээр ойрхон амьдардаг байсан ч тэр болгон нэгнийхээ
гэр орноор орж, гараад байдаггүй байсан. Би нэгудаа Төрийнд очоод, Хэрэйд
овогтын Д.Энхбатын \”Эр эмийн ёсны” тухай, номных нь нэрийг мартжээ! Номыг унших
гээд авсан юм.
Өмнөх үгийг нь уншаад, цааш нь унших гэтэл1990 онд анх
секслогч Болдцэрэнгийн номон дээр байсан, \”Эр эмийн ёс” номон дээр байсан эр,
эм хоёрын секс хийх, байрлалыг харуулсан хар зурагнууд, Ардын дууны бадгаас
оруулаад, нилээд нуршуу тайлбартай учраас би уншилгүй, Төрд ч буцааж өгөлгүй
тэр ном манайд байж л байлаа.
Би Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвийн номын сангаас
унших, номоо хайн сонголт хийж байхдаа, \”Ор хөнжлийн Орос орон”гэдэг Монгол хэл
дээрх номыг авч, гэртээ авч ирээд, өмнөх үгийг нь уншаад гайхсан. Энэ номыг урд
нь уншсан юм шиг гайхаад л…
Хажуудаа байгаа Д.Энхбатын номыг аваад үзлээ. Д.Энхбат тэр
номыг үг, үсэггүй хуулж, Орос нэрийг нь Монгол нэрээр сольж, Аавын минь
дуулдаг ардын дуу гэдгийг нэмж, Бурханы зураг оруулаад л, бүтээсэн \”Хулгайн”
зохиол бололтой!…
Би энэ Ор хөнжлийн Орос орон гэдэг номон дээрээс олон жил
хайж байсан гэр бүлүүийн хооронд хүйтэн, хөндий харьцаа чухам юунаас үүсдэг
болох зүйлүүдээ олж уншсан билээ.
Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвөөс сар болгон эрхлэн
гаргадаг, \”Нэрийг нь дууд” сонины 2009 оны 4 сарын 25-ны дугаарт миний тухай
нийтэлснийг хүүгийнхээ орчуулгаар бичлээ:
-Эрдээ бол манай төвд байнга ирдэг Монгол хүн билээ. Манай
төвийг зорьж ирдэг гадаад ажилчдын дийлэнх нь 20-30 насны залуучууд байдаг. Тэр
дундаас нас тогтсон ганц л хүн байдаг нь Эрдээ юм.
Мэдээж бид тэгж дуудаггүй! Бүтэн нэр нь Эрдэнэбат боловч
эхний хоёр үеэр нь салгавал Эрдээ болж байгаа юм.
Ингээд БНСУ-д ирээд, наьман жил гаруй ажиллаж, амьдарч буй
Эрдээгийн амьдралыг сөхөж харахаар шийдлээ.
Эрдээ БНСУ-д ирэхээсээ өмнө, Монголын төв телевизэд
ажилладаг байжээ. Тэр БНСУ-д ирээд дөрвөн жил болоод, МУИС-ийн хоёрдугаар
дамжаанд сурч байсан, хүүгээ өөрийнхөө хажууд суралцуулах нь илүү дээр гэж
бодоод, БНСУ-ын Их сургуульд авчруулжээ.
Мэдээж хүүгээ БНСУ-ын Их сургуульд сургахад, эдийн засгийн
нилээд өндөр чадавхи шаардлагатай нь ойлгомжтой.
Тэгээд ч манай улсад хямд төлбөртэй, Их сургууль гэж хаана
байдаг билээ дээ. Гэвч Эрдээ маань тэр зэргийн асуудлыг шийдвэрлэж чадна гэж
тооцоолжээ.
Эрдээ энэ оны хоёрдугаар сард Их сургуулиа төгсөөд, одоо
Чүнг Бүк Их сургуульд Магистрын зэрэг горилж, компьютор, гар утас зэрэг
електроникийн чиглэлээр суралцаж байгаа хүүгээрээ их бахарахдаг гэнэ.
Мэдээжийн хэрэг хүү нь үргэлжлүүлэн суралцах болсон тул
Эрдээгийн маань эдийн засгийн хариуцлага ч гэсэн өндөрсөх нь ойлгомжтой.
Монголд шүдний эмнэлэгт ажилладаг, эхнэрээсээ олон жил хол
амьдарсан ба ойрд эхнэрийнх нь бие байн байн өвдөөд түүний санааг их зовоох
болжээ.
Мөн өөрөө хүнд ажил хийдэг болохоор заримдаа нутаг буцахыг
боддог ч хүүгээ бодоод төвдөхгүй сууна.
Эрдээ маань нуруу нь их өвддөг ч эмчилгээ хийлгээд л
ажилсаар байгаа билээ. Эрдээ ном их уншдаг. Манай төвд Монгол хэл дээр
хэвлэгдсэн 290 орчим ном байдгаас, хүйтний улирал эхэлж, ажил бага олддог 12
сард л 12 номыг авч уншжээ.
Өнгөрөгч хоёрдугаар сард манай төв \”Олон орны хэл дээр ном”
унших өдрийг зохион байгуулах үеэр, бидний үйл ажиллагаанд зүйл бүрээр туслахын
зэрэгцээ, Солонгос хүүхдүүдэд Монгол үлгэр уншиж өгөх, Монгол үсэг заах
хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Тэгээд бид хүсэлтийг нь ёсоор болгож, хоёр ба дөрөвдүгээр
сарын Олон орны хэл дээр ном унших өдрөөр, Солонгос хүүхдүүдэд Монгол үсэг зааж
өгч, өөрийн авч ирсэн Монгол үндэсний гутлынхаа тухай тайлбарлан, түүнийг нь
сонирхсон Солонгос хүүхдүүд өмсөж үзсэн юм.
Ном уншиж өгөх цагаар 30 минутын турш Монгол орны
соёлын талаар ярьж, тайлбарлаж өгсөн ба өшөө их зүйлийг ярих хүсэлтэй
байгаа нь мэдрэгдэж байв.
Мөн хүүхдүүдэд уншиж өгөх номоо сонгохдоо, олон хоногийн
өмнөөс янз бүрийн номнууд уншиж үзэн, ямар утгатай ном нь хүүхдүүдийн сонирхлыг
татахын зэрэгцээ, хүүхдүүдийн мэдлэг, хүмүүжилд хэрэгтэй байх тал дээр онцгой
анхаарч байсан билээ.
Эрдээгийн ном уншлагын цаг нь хүүгийнхээ боловсролд, онцгой
анхаарал хандуулдаг тэр сэтгэлээрээ Солонгос хүүхдүүдэд ч тэгж хандаж байсан.
Энэ нь бид нарт Эцгийн хайр сэтгэлийг мэдрүүлсэн, ховорхон
олдох дурсамжтай цаг болон үлдсэн.
Эрдээтэй хамт ном уншлагын талаар бэлдэж байхдаа, би ч мөн
адил Монголын талаар маш олон зүйл шинээр мэдэж авсан билээ. Хэдийгээр зарим
зүйлээ Солонгос хэлээр орчуулахад нь хэцүү байсан ч гарын болон биеийн
хөдөлгөөн, зарим зүйлийг зурж, тайлбарлаж байсан нь сонирхолтой бөгөөд
хөгжилтэй байсан юм…
Хамгийн гол нь түүний төрсөн нутаг болон бусад зүйлийнхээ
тухай, хүмүүст ойлгуулж мэдрүүлэх гэсэн тэр их хүсэл тэмүүлэл нь улам ихээр
миний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Бие нь өвдөөд байнгын эмчилгээ хийлгэж байгаа ч ганц
амардаг, Ням гаригийн өдрөө 30-хан минутын ном уншиж өгөхийн төлөө маш их санаа
тавьж, олон удаа манай төвөөр эргэлдсэн тэр хүн, зааж өгсөн ганц үсгийг нь зөв
сурсан хүнийг ч сэтгэлээсээ магтан урамшуулж байсан тэр л хүн…
Манай төв зөвхөн хүнд хэцүү үедээ л ирж, туслалцаа авдаг
газар биш өөрт тохиолдсон бэрхшээлийг өөрсдийн амьдрах идэвхи, хүсэл тэмүүлэл
болон хичээл зүтгэлээрээ даван туулж буй хүмүүс цуглаж, бие биедээ инээд, хөөр
бэлэглэдэг газар билээ.
Яг л бидний төрсөн ах шиг нөхөрсөг, сайхан сэтгэлтэй,
Эрдээгийнхээ дулаан инээд, халуун сэтгэл болон тэр их хүчин чармайлтанд үргэлж
баярлаж явдаг шүү… Баяртай.Lee Seung Eun
Үргэлжлэл бий
Ц.Эрдэнэбат