Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны өдөр \”Цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулах тухай” А/556 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудын амьдарч байгаа орчин, хамрагдах хүрээ, сургуулийн онцлогийг харгалзан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2016 оны 1/5145 дугаар албан бичиг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн санал хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийг \”Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль гэж нэрийг өөрчиллөө. Сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосон байна