Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатарыг долдугаар сарын 5-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайханыг томилсон байна.
Т.Мөнхсайхан нь анагаах ухааны магистр, клиникийн профессор цолтой бөгөөд 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмчээр ажиллаж байсан бөгөөд Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байсан юм.