2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх бөгөөд ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн маршрутаар зохион байгуулагдаж байгаа билээ.
ОХУ-ыг туулан гарсан авто раллигийн тамирчид өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь олон улсын боомтоор Монгол улсад орж ирж байна.
Энэ жилийн “Торгоны зам” авто ралли нь долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд 10 шаттай, 5000 км зам туулах бөгөөд Монголын газар нутагт 3-7 шатны уралдаан нь болох товтой байгаа юм.