Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.
Үүнд: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн 18 автобус 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд гэсэн 3 зогсоолоос зурагт тэмдэглэсэн “А”, “Б”, “В” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчилнэ.
Үйлчлэх чиглэл, зогсоолын мэдээлэл:
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.