Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Үүнийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад айлчлахаар дөнгөж сая хүрэлцэн ирлээ. Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Түүний айлчлал долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд одоо 15.00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахаар товложээ.