Өчигдөр /2016.07.18/ Ардчилсан намын
Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурал хуралдлаа. Уг хурлаар 2016 оны
УИХ-ын сонгуулийн үр дүн, АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн
шинэчилсэн найруулгыг төслийг бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай, АН-ын VI их хурлыг товлох тухай, Их хурлын бэлтгэл ажлыг
хангах ажлын хэсгийг байгуулах тухай, намын 2012-2016 оны үйл ажиллагаанд
үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр хурлын
хөтөлбөр гаргаад байсан юм.

Ямартай ч хурал 18.00 цагт эхэлж, \”Нээлттэй
Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий илтгэлийг сонслоо. Үүний дараа намын VI их хурлыг 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
хуралдуулах нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүдийн олонх нь үзсэн байна. Намын их хурлаар үндсэн дүрмээ шинэчлэх, намын
даргаа сонгох асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Тэр болтол АН-ыг үүрэг гүйцэтгэгч
удирдахаар болж байна.