Өнөөдрөөс яг нэг жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 24-нд арлын Япон улсын Токио хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн наадам хөшгөө нээх гэж байна.
Зуны 32 дахь удаагийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Испанийн Мадрид, Туркийн Стамбул, Японы Токио хотууд өрсөлдсөн бөгөөд 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотноо хуралдсан ОУОХ-ны 125 дугаар чуулганаас тус наадмыг зохион байгуулах эрхийг Токио хотноо олгосон юм.
Энэ удаагийн зуны олимпийн наадам 2020 оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд спортын 33 төрлөөр зохион байгуулдах юм байна. Токио хот нь анх 1964 онд зуны олимпийн наадмыг хүлээн авч байсан бөгөөд 2020 оны олимпийг зохион байгуулснаар хоёр удаа зохион байгуулсан Ази тивийн анхны хот болон үлдэх юм.
Мөн олимпын наадмын галт бамбарыг Грекээс Японд авч ирэхэд тус улсын агаарын тээврийн томоохон компаниуд хамтран ажиллахаар төлөвлөжээ. Мягмар гарагт “Japan Airlines” компанийн тэргүүн Южи Акасада дээрх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан бөгөөд түүний хэлснээр, “Japan Airlines”, “All Nippon Airways” компанийн хамтарсан тусгай нислэгээр Олимпийн бамбарыг Японд авчрах аж.
Эртний Олимпия хотын сүмд ирэх оны гуравдугаар сарын 12-нд галт бамбарыг асаан гуравдугаар сарын 20-нд Японы хойд нутгийн Мияги мужийн агаарын цэргийн баазад авчиран Япон улсыг тойруулахаар төлөвлөжээ.