ХХААХҮ-ийн яамнаас “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болон “Малчинд ойрхон мал эмнэлэг” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн төвшинд мал эмнэлгийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх , тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалах зорилт тавьж үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг ханган ажилласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах тухай” 02 тоот албан даалгаврыг орон нутагт хүргүүлж, биелэлтийг хангах, улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр МЭЕГ-ын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгүүдийг 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, бүх аймгуудад ажиллуулжээ.
Улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, 3 аймаг удирдамжийн дагуу орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж, уг арга хэмжээнд нийт 264 тээврийн хэрэгсэл, 4757 хүн оролцож:
1. 439 зоорь агуулахын 1923,5 мян.мкв,
2. 18795 малын хашаа, хорооны 2,519,109 сая.мкв,
3. 397 худаг уст цэгийн 2674,8 мян.мкв,
4. 31 тэжээлийн агуулахын 19,299 мян.мкв,
5. 179 ширхэг 171,7 мян.мкв бусад хөдөө аж ахуйн хэрэгсэл,
6. 33 түүхий эд бүтээгдэхүүн хадгалах цэгийн 15,818 мян.мкв,
7. 3115 ширхэг малын тоног хэрэгслийн 138,625 мян мкв,
8. 1533 өтөг бууцны 547,2 мян.мкв,
9. 2339,8 мян.мкв бэлчээрийн талбай
10. 163728 ширхэг сэг зэм устгаж, түүний орчмын 11982,6 мян.мкв талбайд халдваргүйтгэл хийжээ.
Улсын хэмжээнд нийт 16,5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн дүн мэдээ ирүүлээд байна.