МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсээс БСШУЯ-ны Стратегийн бодлого,төлөвлөлтийн газар, ХААИС-ийн захиргаа, сургалтын бодлого зохицуулалтын албатай хамтран дээд боловсролын чанарын шинэчлэл, \”Хяналтын хуудас” сурталчилах, дээд боловсрол олгох үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох, бууруулах, чанарын удирдлагын арга зүйд суралцах, улсын байцаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр нэг өдрийн үзүүлэх сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.
\”Дээд боловсролын чанарын удирдлага-Дотоод хяналт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгээрдээд боловсролын сургалтын байгууллагын дотоод хяналт, хяналт шинжилгээ, мониторингийн үр дүнг дээшлүүлэх, \”Хяналтын хуудас”-ны шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох талаар харилцан ярилцаж, туршлага солилцов.
Мөн ХААИС-ийн материаллаг бааз, лабораториуд, дадлагын газар, номын сан, мэдээллийн төв, оюутанд үзүүлж буй үйлчилгээний хүртээмж зэрэгтэй танилцаж, дадлагын ажил хийлээ.