Ажлаа аваад удаагүй байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд захирамж гаргаж, Нийслэлийн засаг даргын зургаан орлогчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Өмнөх Хотын дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтойгоор ажиллаж байсан бөгөөд шинэ Хотын дарга Су.Батболд захирамж гаргаснаар,
- Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас С.Очирбат,
- Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас Н.Батаа,
- Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас Н.Гантөмөр,
- Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас Ц.Буяндалай,
- Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас Ц.Энхцэнгэл,
- Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас Т.Бат-Эрдэнэ нарын зургаан хүнийг чөлөөлжээ.
Эрх барьж буй МАН сөрөг хүчин байхдаа Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг олон орлогчтойгоор ажиллаж, төсвийн хөрөнгөнд үрэлгэн хандаж байна хэмээх шүүмжилж байсан удаатай. Тэгвэл түүний зургаан орлогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдний оронд цөөн тооны чадварлаг орлогчтойгоор ажиллаж, Нийслэлийг удирдахаар болжээ.
Төгс