Монгол Улс дугуйн спортоор Дэлхийн аваргатай болсон сайхан мэдээг танд дуулгая. Олон мянган цэргийн алба хаагчдын нэг болсон Монголын Зэвсэгт хүчний \”Алдар\” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр энэхүү бахархам амжилт үзүүллээ.
Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс \”Алдар\” спорт хорооны тамирчин Б.Тэгшбаяр алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга боллоо. ОУХМ Б.Тэгшбаяр дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байгаа юм. Тэрээр тус тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Швейцарьт хийсэн байна. \”Би маш их баяртай байна. Дугуйны аваргад өгдөг цамцыг өмсөхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биеллээ. Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудас нээгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилтаа Швейцарьт хийсэн маань надад маш их тус боллоо\” гэж Б.Тэгшбаяр баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 70 жилийн түүхт \”Алдар\” спорт хорооны тамирчид тив, дэлхий, олон улсын тэмцээн төдийгүй Үндэсний баяр наадамдаа түүчээлж, эх орон, Зэвсэгт хүчнээ дэлхий дахинаа сурталчилж байна.