Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт консторакшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалтай МХЕГ-ын байцаагч танилцлаа. МХЕГ-даргын батласан 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт тухай” удирдамж, НМХГ-ын даргын 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 02-01/46 дугаартай “Өргөх байгууламжид баталгаажуулалт хийх тухай” удирдамж, 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 02-01/103 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын дагуу тавдугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийгдсэн байна. Шалгалтын явцад уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байв.
2019.08.07-ны өдөр South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд тус барилга хазайлтгүй, хэвийн байгаа нь тогтоогджээ.