Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6995 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 130 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.9 хувиар буюу 370 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар үхрийн мах \”Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг,харин \”Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 95 төгрөг, хонины цул мах 3.3 хувиар буюу 240 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Ажиглалтаар хонины мах \”Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин \”Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна
Т.Гэрэл
Zaluu.com