Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Тодруулбал, Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол энэ сарын 22-нд буюу өчигдөр болсон. Харин маргааш буюу энэ сарын 24-ний өдөр Сутай хайрханыг тайх ёслол болох юм.
Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох юм байна.
Т.Гэрэл
Zaluu.com