Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед туул голыг зорих иргэдийн цуваа тасрахгүй байгаа. Үүнийг дагаад голын эрэгт амарч буй иргэдийн хайхрамжгүй байдлыг ашиглан эд зүйлийг нь хулгайлах явдал гарсаар байгаа аж. Энэ талаар цагдаагийн байгууллагаас ард иргэдэд сэрэмжлүүлсээр байна.
Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Туул голын эрэгт амарч байсан иргэдийн машинаас эд зүйлс, мөнгө хулгайлсан бүлэг этгээдийг баривчилсан юм.
Ялангуяа долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу бямба, ням гарагт Туул голын орчимд ийм байдлаар эд зүйлсээ алдах явдал ихээр гардаг аж. Тиймээс ард иргэддээ амралтын өдрөөрөө амарч, зугаалах үедээ машинаа аюулгүй газар байрлуулж, эд зүйлдээ хянуур хандахыг анхааруулж байна.