УИХ-ын чуулган шөнөжин хуралдаж шинэ сайд нарыг баталлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр бүхий 11 гишүүнийг сайдаар томилуулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлснийг ийн баталлаа. Шинэ Засгийн газрын сайд нарыг баталсан учраас Шийдлийн Засгийн газрын сайд нарыг чөлөөлөв. УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томиллоо.
1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн магистр
Ажилласан байдал:
1983 – 2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
1999 – 2004 онд \”Аварга\” биеийн тамирын дээд сургуулийн захирал
2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009 – 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.