АНУ-аас 800 сая ам.доллараар үнэлэгдэхүйц нисдэг тэргийг Өмнөд Солонгост нийлүүлэхээр болсон байна. Энэ талаарх мэдэгдлийг өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Пентагоноос хийсэн бөгөөд энэхүү нисдэг тэргийг нь усан болон явган цэргийн үүрэг даалгавар гүйцэтгэхэд түгээмэл хэрэглэдэг аж. Энэхүү худалдааны үйл ажиллагаагаа Өмнөд Солонгос улс гаднын аюулаас улсаа хамгаалах цэргийн хүчний нөөц бололцоогоо нэмэгдүүлж байгаа юм хэмээн тайлбарласан байна. 1950-1953 онд болсон Солонгосын хойгийн дайны үеэс хойш АНУ, Өмнөд Солонгос хоёр улс цэргийн хамтын ажиллагаатай байсаар ирсэн билээ.