Сүүлийн хоёр өдөр Улаанбаатар хотыг өтгөн утаа бүрхээд байгаа билээ.
Утаа нь маш өргөн газар нутгийг хамраад байгаа ба 1.6 сая километрийн холоос дэлхийг ажиглаж байгаа сансрын хөлөгт хүртэл мэдрэгдэж байгаа гэнэ.Тэгвэл энэ утааны уг сурвалж нь ОХУ-ын Сибирьт үүсээд байгаа түймрээс үүдэлтэй ажээ.
NASA-гийн Deep Space Climate Observatory (DSCO) сансрын хөлөг нь Нар болон Дэлхийн дунд байрлаж дэлхийг нэг сая миль (1.6 сая км) зайнаас ажиглаж байдаг юм.
Тэгвэл уг хөлгийн камер энэ сарын 21-нд үлэмж хэмжээний утаа Сибирийг бүрхсэн байгааг буулган дэлхий рүү илгээжээ.
Ойртуулбал:
Сибирьт дүрэлзэж байгаа гал түймрийн тухай ОХУ-ын засгийн газар мэдээлэхдээ (18-нд) 116 км.кв талбайг хамарсан 77 түймрийн голомт байгааг дурдаж байв. Гэвч GreenPeace Russia байгууллагынхан энэ нь маш их дарсан тоо гээд он гарсаар 70,000 км.кв талбай шатсан гэж мэдээлжээ.