Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт зарлан дуудах хуудас өглөө. Энэ нь АТГ-аас Н.Энхбаярт өгч байгаа 6 дахь удаагийн зарлан дуудах хуудас юм. Түүнд анх 2014 оны 10 сарын 24- ний өдөр эрүүгийн хуулийн 148-р зүйлд зааснаар сэжигтнээр тооцож зарлан дуудах өгч байжээ.
Зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст \”2016 оны 7 р сарын 25-ний өдрийн 16:00 цагт ирж мэдүүллэг өгнө үү\” гэж бичсэн байсан ч Н.Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт очиж мэдүүллэг өгөөгүй бололтой.
Г. Нараа