Кэвин Дюрант Оклахома Сити Тандер багийн олон сая хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг шархлуулан өөр багт очихоор болсон билээ. Тэгвэл Оклахома хот ч Дюрантад тохирсон нэгэн хариу барьжээ. Тэд түүний өмсгөлийг 99 хувиар хямдруулж 48 центээр зарж эхэлжээ. Өөрөөр хэлвэл зүгээр хэнд ч хэрэггүй хог гэж үзэж байгаа юм. Дюрантыг өөр баг руу явсан өдрөөс эхлэн түүний өмсгөлийг 99 центээр худалдаж эхэлсэн. Тэгсэн ч зарагдахгүй байсан тул 48 цент болж хямдруулжээ.