Альберт Эйнштэйн нь багаасаа хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд байсан боловч бага сургуульдаа хамгийн шилдэг сурагч байжээ. Огт хэлд орж өгөхүй байсан тэрээр нэг оройн хоолон дээр \”Энэ шөл чинь хэтэрхий халуун байна!\” гэж орилжээ.
Эцэг эх нь чи яагаад урьд нь үг хэлдэггүй байв гэхэд \”Яагаад гэвэл урьд нь бүх юм хэвийн байсан!\” гэж хэлсэн тухай шог яриа байдаг. Тэгвэл одоо харин түүний хөгжилтэйгээр хэлсэн 10 сургамжийг хүргэе.
1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертөнц болон хvн төрөлхтөний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертөнцийн тухайд эргэлзэж байна.
3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл өөрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.
4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогын татварыг ойлгож сурах юм.
5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй өөрөө ирнэ.
6. Надад өөр шинэ зvйл сурахад саад болдог ганц зvйл бол миний өмнө нь сурсан хуучин зvйлсvvд.
7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.
8. Хэрэв А дvн амьдралын амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.
9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч өөрчлөлтөнд хvргэхгvй!
10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.