Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард Уулын баяжуулах”Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон билээ. Энэхүү онцгой дэглэмийн хугацаа ирэх аравдугаар сард дуусгавар болох байсан хэдий ч үйлдвэрт явагдаж байгаа шалгалтын нөхцөл байдалтай холбогдуулан хугацааг сунгахаар болсон байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг дахиад зургаан сараар сунгахаар болсон. Хэргийг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэх ёстой гэж заасан. Гэвч энэ зарчмаар шийдвэрлэх гэхээр шүүх дээр асуудал үүсээд байгаа. Иймд шүүхийн процессийг дуусах хүртэл буюу холбогдох байнгын хороонд танилцуулж, нэг удаа зургаан сараар сунгах боломжтой. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэм үргэлжлэх нь эрх зүйн хувьд боломжтой” хэмээн мэдэгдлээ.