Энэ долоо хоногт Токио хотноо эхлэх Жүдо бөхийн ДАШТ-д Хойд Солонгосын баг оролцохгүй болсноо мэдэгдлээ. Уг нь энэхүү тэмцээнд тус улсаас 2 эрэгтэй, 6 эмэгтэй жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байсан хэдий ч хүсэлтээ цуцалсан байна.
Үүнээс гадна спортын дэд сайд У Вон Кил тэргүүтэй гурван төлөөлөгч Япон улсад зохион байгуулагдах хуралд оролцохоор төлөвлөөд байсан хэдий ч мөн хуралд оролцох боломжгүй болсноо мэдэгджээ. Япон улсын Олимпийн хороо энэ удаагийн ДАШТ-ийг далимдуулан 2020 оны Олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөхийг зорьж байгаа аж. Хойд Солонгос улс ирэх оны олимпийн наадамд Өмнөд Солонгосын багтай дөрвөн төрлөөр хамтран оролцох хүсэлтээ Олон Улсын Олимпийн Хороонд хүргүүлээд байгаа билээ.