Их Аварга, Манлай баатрын үр хойчид хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ

1992 2017/05/18 0

 


Манлай баатар Дамдинсүрэнгийн үр хойч Д.Лхамжав гуай нэгэн баримтат нэвтрүүлгийн үеэр өөрийн амьдралыг хуваалцсан юм. Тэрээр дархан хотод зээ хүүгийн хамтаар амьдардаг бөгөөд сарын тэтгэвэр болох 150 мянган төгрөгөөр амь зуудаг байжээ. Ийнхүү нэвтрүүлгийн дараа их аварга Асашёорү Д.Дагвадорж өөрийн зүгээс дархан хотод хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ.

 

Их аварга Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа "Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай” гэж бичжээ.

Түүний энэхүү пост сошиал хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд зогссонгүй, Манлай баатрын үр хойч болох Д.Лхамжав гуайд эх үрсийн баярын мартагдашгүй бэлэг болсон биз ээ.

Дашрамд Манлай баатар Дамдинсүрэн нь эх орныхоо төлөө маь биеэ үл хайрлаж түүхэнд мөнхөрсөн байдаг. Тэрээр 1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь  амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг.

 

 


 

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?