Гэмт хэргийн халдлагад 1224 хүүхэд өртжээ

510 2017/11/15 0

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хүүхдийн хамгаалал болон аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хуралдлаа. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлийг хууль тогтоох байгууллагын түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргадаг жишгээр намрын чуулганы анхны мэдээлэл сонсох цагаар хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтай холбоотой сэдвээр албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авч байна. 
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1224 хүүхэд өртсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан гэж байна. Үүнээс 7 хүртэлх насны 177 хүүхэд халдлагад өртсөн нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн тоо юм. Тоо баримтын зах зухаас дурьдахад ийм байна. Энэ бүх тоо баримт хүүхдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна. 2018 оны төсөвт хүүхэд хамгаалах үйлчилгээний зардалд санхүүжилт нэмж тусгасан. Та бүхэнтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд Монгол Улс ахиц гаргах хүртлээ удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээн ярьсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?