Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар Улсын Их Хурлын үйл ажиллагааны хуваарьт тусгагдаад байгаа билээ.
Үүний дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал асуулга явуулж, хоёрдугаар хэлэлцүүлэг хийхэд бэлтгэсэн байна.
Харин өнөөдөр 12:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар товложээ. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.