МҮБХ-оос Улсын гарьд Ш.Жаргалсайханы барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргалаа. Тэрээр улсын баяр наадмын дөрвийн даваанд Аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон юм. Энэ үед тахимаа өгөхдөө өөрийг нь давсан бөх П.Мөнхбатын толгой руу дэлссэн байна. Түүний энэхүү үйлдэл тухайн үед бөх сонирхогч, наадамчин олны дургүйцлийг ихээхэн хүргэж байсан юм.
МҮБХ-оос түүний энэхүү үйлдэлд хариуцлага тооцож барилдах эрхийг нь нэг жилээр хассан байна.