Өглөө 08 цаг 20 минутад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 502-р байрны дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэийн аврах ангийн албан хаагчдыг очиход 17 настай У.А дээвэр дээр үсрэх гээд зогсож байсан. Албан хаагчид хурдан шуурхай ажиллан аврах тавцан байрлуулж амь насыг нь авран хамгаалсан байна.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг НИйслэлийн онцгой байдлаас онцгойлон анхааруулж байна.