Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаа хүнд 2004 оноос эхлэн “Еслол хүндэтгэлийн гэрэгэ”-г гардуулан өгөх уламжлал тогтсон билээ.
Өчигдөр хуралдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г бүтээн гардуулах тухай хэлэлцсэн байна. Энэхүү хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан нэр бүхий гурван хүнд болон одоогийн Засаг дарга С.Амарсайхан нарт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г бүтээн гардуулах, хадгалуулах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ.
Өнөөгийн Засаг дарга С.Амарсайхан нь энэ оны хоёрдугаар сарын 26-наас энэхүү албыг хашиж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболдод Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г 2016 онд гардуулж байжээ.