Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум Монгол улсад амрахаар өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Угсаа залгамжлагч ханхүүг өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирэхэд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин угтан авсан байна.
Сүүлийн үед Монгол улсад дэлхийн улс орнуудын тэргүүний хүүхдүүд амрахаар ирж байгаа нь монгол улсыг дэлхийд сурталчилж буй томоохон сурталчилгаа болж байгаа юм. Хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү инстаграм дахь өөрийн 1.9 сая дагагчийн хамт Монгол орноор аялаж зураг, сэтгэгдлээ хуваалцсан билээ.