Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гээд хөл хөдөлгөөн ихсэж байна. Та ч гэсэн өөрийн хүүхдээ шинэ хичээлийн жилд бэлтгэж байгаа бол үүнийг анхаараарай. Хүүхдүүд маань ном, сурах бичиг, хичээлийн хэрэгслээ бүгдийг нь цүнхлээд л явцгаадаг. Гэвч энэ нь тэдний бие махбод болон эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаанаас харж болохоор байна.
Судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар:
I ангид 3.145 кг,
II ангид 3.074 кг,
III ангид 3.212 кг,
IV ангид 3.127 кг,
V ангид 3.765 кг ачаа үүрч байх нь хэвийн хэмээн тооцсон байна.
Өмсөж буй хувцасны жинг энэ жинд оруулалгүй тооцсон болно.
Дэлхийн улс орнуудад хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг ажээ.
Харин манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт, хуульчилсан нарийн зохицуулалт одоогоор байхгүй байна.