Морьт харвааны 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 01-ийг хүртэл БНСУ-ын Чунжү-Си хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаас “Хан Монгол ” морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин оролцсон байна.
Морьт харваа нь долоон төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд Монгол улсын баг тамирчид ихээхэн амжилттай оролцсон байна. Тодруулбал:
• Э.Эрдэнэ хоёр алтан медаль
• Н.Даваадорж нэг алтан медаль
• Г.Идэрбаатар, н.Пүрэвмандах, н.Пүрэвээ нар хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн хувийн нийлбэр дүнгээр Э.Эрдэнэ Гранпри хүртэж алтан медаль цомын эзэн болсон бол залуу харваач н.Пүрэвмандах гуравдугаар байрт шалгарчээ.
Морьт харвааны дэлхийн аваргууд өнөөдөр эх орондоо ирэх бөгөөд тэд тун удахгүй Монгол Улсад зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцоно.