• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 23
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    КОП17-ын үеэр Дүнжингарав, Нарантуулаар үйлчлүүлэх иргэдэд автобус үнэ төлбөргүй

    Нарантуулын замыг өнөөдөр, Дүнжингаравын замыг маргааш түр нээнэ

    Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

    Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ

    Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

    Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

    О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

    Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

    АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

  • Улс төр
    “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

    Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

    Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

    ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

Ж.Цолмон: Хүүхдийн их эмчийн анги нээнэ

by undesten
2019-09-02 15:37
in Ярилцлага
4
Ж.Цолмон: Хүүхдийн их эмчийн анги нээнэ
SHARETWEET

АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Танд болон танай хамт олонд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилд маш олон ажлыг эхлүүлж, хэрэгжүүлсэн. Харин шинэ хичээлийн шинэ жилд сургалтын бодлого, төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт орох уу?
– Баярлалаа. Монгол Улсын боловсролын салбарын чанарыг багш, оюутан, бүрийн хөгжлөөр батлан тодорхойлж, өндөр үүрэг, хариуцлагатай ажиллаж буй хамт олондоо, нийт оюутан залуустаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Мөн АШУҮИС-ын хамт олны өмнөөс Монголын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй бүхий л хүмүүст хичээлийн, ажил хөдөлмөрийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
Хүн төрөлхтний хөгжлийн гарц нь мэдлэгийн нийгэмд шилжиж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган мэдлэгийн эдийн засгийг бэхжүүлж чадсан улс орон хөгждөг цаг үе ирж. Тиймээс эрүүл мэндийн боловсрол олгодог сургуулийн хувьд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын алсын хараа, эрхэм зорилгоо оюутан бүрт мэдлэгийг чанд эзэмшүүлэхээс гадна өөртөө итгэлтэй, бүтээлч, хариуцлага, ёс зүйтэй, шийдвэр гаргах чадвартай болгон төлөвшүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн байгуулахад дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хөрвөх, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болгон гаргахад чиглүүлж байна. 2015 оны 5 сард тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилтын хүрээнд ЮНЕСКО боловсролын форумыг зохион байгуулж, 2030 он хүртэлх Дэлхийн боловсролын алсын харааг нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзэлтэй, хүн бүрт хүрсэн боловсролын хөтөлбөрийг боловсруулахад чиглүүлсэн. Тиймээс цаашид даяарчлагдаж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монголд боловсрол эзэмшсэн залуус дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгддэг болох ёстой. Тэр тусмаа хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд нэг чанар, стандартын мэдлэгийг улс орон, газар нутаг, төр хувийн гэлтгүй ижил төвшинд олгох учиртай. Тийм ч учраас АШУҮИС “Нэг Ази, нэг эрүүл мэнд” уриан доор Азийн их дээд сургуулиудын консорциумыг байгуулах олон улсын хурлыг зохион байгуулж, Азийн гуч гаруй Анагаах ухаан, эрүүл мэндийн сургуулиудыг нэгтгэн чуулсан. АШУҮИС нь өөрийн бүрэлдэхүүн эмнэлэгтэй болж байгаа нь тэр стандартад хүрэх боломжийг сургалтын бүхий л түвшинд олгож байгаа юм. Сургалтын чанарт сурах орчин бас их нөлөөлдөг. Манай улсад сургалтын орчноороо дэлхийн жишигт хүрсэн нэг ч их сургууль байхгүй байгаа нь үнэн. Энэ байдлаараа бол маш их цаг хугацаа шаардагдах гээд байна. Энэ цаг хугацааг л товчлохыг бид хүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлогын хүрээнд бид их бүтээн байгуулалтыг эхлүүлж одоогийн байдлаар нийт бүтээн байгуулалтын ажлын 98 хувийг өөрсдийн нөөц бололцоо буцалтгүй тусламжаар шийдвэрлээд байна. Үүнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Их сургуулийн эмнэлгийн нэг хэсэг болох Монгол-Япон сургалтын эмнэлэг, Анагаах ухаан, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн барилга, 1200 оюутны дотуур байр, спортын ордон, соёлын ордон, номын сангийн барилгын ажлууд юм. Улсын төсвөөр зөвхөн Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, НАСС-ийн барилгууд баригдаж байгаа бөгөөд 2020 оны төсөвт үлдэгдэл төсвийг суулгахаар БСШУСЯ дэмжсэн. Ийнхүү Монгол Улсад их сургуулийн анхны эмнэлгийг Японы Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж, үйл ажиллагааны бэлтгэлийг ханган урам зоригтой хөдөлмөрлөж, 2019-2020 оны хичээлийн шинэ жилтэйгээ манай хамт олон золгож байна. Хэрэв бид шинэ ажлын төлөвлөгөөг ЖАЙКА-тай хамтран гаргаж ажиллаагүй бол эмнэлгийн барилга ирэх оны өдийд л ашиглалтад орохоор байсан. Барилгын ажил 306 хоногоор хоцрогдолтой явж байгаа талаар Канто компани албан ёсны мэдээллээ БСШУСЯ, ЖАЙКА болон сургуулийн удирдлагад яг жилийн өмнө мэдээлж байсан. Мөн хичээлийн “А”, “Б” блокийн барилгын ажлыг ч бид амжиж 2018 ондоо багтааж дуусгасан гээд дурдвал сургалт, судалгаа, гадаад харилцаа гээд олон ажлыг амжуулах гэж хичээсэн байна. АШУҮИС нь 77 жилийн түүхэндээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг судалж эмч, мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Энэ шинэ хичээлийн жилийг бид манай оронд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа хүүхдийн эмч бэлтгэх ангиа нээхээр бэлтгэл ажлаар эхлүүлж байгаа нь онцлогтой болж байна. Монгол Улсын хүн амын 36.5% нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа ба сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэн хүн амын нас, хүйсийн сувгаар 2018 онд 0-4 ба 5-9 насныхан хамгийн их байна. Түүнээс гадна Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоогоор хүүхэд насны хүн ам тасралтгүй нэмэгдэхээр байна. Энэ бүхнээс харахад хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээ улам бүр ихсэх хандлагатай байна.
– Хүүхдийн эмчийн мэргэжил зайлшгүй шаардлагатай гэсэн албан ёсны судалгаа хийсэн үү?
– Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ын зорилт 2-т “Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулна. Энэхүү зорилтод 2020 гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 13 болгож бууруулах, 2030 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 8 болгож бууруулна”гэж маш тодорхой тусгагдсан.
Нялхас болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойшхи гуч шахам жилийн хугацаанд эрчимтэй буурч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2015 онд 18.3 болж Мянганы хөгжлийн зорилтын үзүүлэлтийг хангасан орны тоонд Монгол Улс орсон хэдий ч 2016 онд улаан бурханы дэгдэлтийн улмаас 20.8 болон ихсэж манай орны хүүхдийн эмнэлгийн тусламжийн үйл ажиллагааг шалгасан нэгэн үзүүлэлт болсон. 2017 онд дээрх үзүүлэлт 16.7 болж хамгийн бага түвшинд хүрсэн боловч хүүхдүүдийн дунд сэргийлж болох эмгэгийн өвчлөл өндөр, гэрийн эндэгдэл бүртгэгдсээр байна.
Мөн өрх сумын эмнэлэгт үйлчлүүлэгчдийн 70 орчим хувийг хүүхэд, нярай эзэлж байгаа боловч эдгээр эмнэлгийн дийлэнхид хүүхдийн эмч ажиллахгүй байна. Иймээс өрхийн эмнэлгийг алгасаж аймаг, дүүргийн эмнэлэг улмаар ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг ажлын бус цагаар асар их ачаалалтай ажиллаж байна. Үүний нэг жишээ нь ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчийн тоо 2015 оноос хойш жил бүр 10000-аар нэмэгдэж, 2015 онд 46612 байсан бол 2018 онд 76423-д хүрсэн тоон үзүүлэлт байна. Хүүхдийн эмч хүүхдийн биеийн анатоми, физиологийн онцлогийг нарийвчлан судалдаг. Хүүхдийн эмчилгээний төлөвлөгөө, стратеги том хүнийхээс өөр. Зөвхөн наад захын жишээ дурдвал антибиотик эмчилгээн дээр л гэхэд хүүхдийн тунг нарийн тооцооллоор гаргадаг бөгөөд зохистой тунгаар эмчлэхгүй бол эмчилгээний алдаа гардаг. Энэ нь хэдийгээр төгсөлтийн дараах сургалтаар хүүхдийн эмчийг бэлдэж байгаа боловч анхнаасаа хүүхдийн эмчээр бэлтгэгдээгүйн ялгаа энэ мэтээр гарч байгаа юм.
Нярай, хүүхэд, өсвөр нас нь бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, өсөлт, хөгжилт, өвчлөх эмгэгийн хувьд насны үе бүртээ онцлогтой хүн амын өвөрмөц бүлэг юм.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 10576 эмч ажиллаж байгаа ба хүн амын 36.5%-д эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх хүүхдийн эмч 741 буюу 7% байна. Олон улсын жишиг стандартад эмнэлгийн тусламжид нэг хүүхдэд ноогдох эмчийн тоо дотрын анагаахын салбараас 3 дахин их байхаар тусгагдсан байдаг боловч 10 хувьд ч хүрэхгүй байгаа нь хүүхдийн эмчийн эрэлт хэрэгцээ хэр их байгааг харуулж байна.
Тиймээс хүүхэд насныхан харьцангуй ихтэй манай орны хүн ам зүйн онцлог, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ, хүний нөөцийн бодлого, төгсөлтийн дараах сургалтын хязгаарлагдмал байдал, мөн анхнаасаа хүүхдийн эмч болох сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь ямар чухал болох зэргийг харгалзан хүүхдийн эмч бэлтгэж байсан түүхэн уламжлал бүхий чадварлаг хамт олонтой АШУҮИС нь эх орны ирээдүй болсон нярай, хүүхэд, өсвөр үеийнхэн гэх насны өвөрмөц бүлэгт эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүүхдийн эмчийг төгсөлтийн өмнөх сургалтаар бэлтгэх шаардлагатай байна. БСШУСЯ, ЭМЯ –ны маань дэмжиж, хоёр сайдын хамтарсан тушаал гарсан. ЭМЯ-ын боловсон хүчний бодлогын хүрээнд яамтайгаа маш их уялдаа холбоотой хамтарч ажиллаж байгаа.

– Төгсөлтийн өмнөх сургалтаар хүүхдийн эмч бэлтгэдэггүй гэсэн үг үү. Одоо тэгэхээр ямар сургалтын бодлогоор хүүхдийн эмчийг бэлтгэж байгаа юм бэ?

– 1996 оноос хойш хүний их эмчээр төгсгөөд дараа нь төгсөлтийн дараах сургалтаар хүүхдийн эмчийн мэргэжлийг эзэмшүүлж байгаа. Бид олон улсын жишиг дэлхийн хандлагыг үйл ажиллагаандаа тусгах ёстой боловч өөрийн орны хүн амын онцлог, хэрэгцээг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй. Хүүхдийн эмчийг төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэж буй бусад орны хувьд хүүхэд насны хүн амын эзлэх хувь бага байгаа. Жишээ нь: Дэлхийн нийт хүн амын 26% нь хүүхэд байдаг бол АНУ-д 23%, Европын холбооны улсад 16% харин манай орны хувьд хүүхдийн эмч нар хүн амын 36.5%-тай ажиллаж байна. Харин манай оронд олон улсын жишиг гээд хүүхдийн эмч бэлтгэж байсан ангиа 1996 онд хаасан нь Монгол улсад хүүхдийн эмч “Улаан ном”-нд ороход хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл зургаан жил сурч хүний их эмч мэргэжил эзэмшсэний дараа дахин хоёр жил суралцаж хүүхдийн эмч болж байгаа. Ингэж удаан суралцах болсноос гадна хүүхдийн эмч нар маш их ачаалалтай ажилладаг зэргээс болж хүүхдийн эмч болох сонирхолтой хүмүүсийн тоо нэг хэсэг эрс буурсан. Одоо бид хуучин уламжлалаас эргэн сэргээж, төгсөлтийн өмнөх сургалт буюу Анагаахын сургуульд орохдоо Хүүхдийн эмчийн ангид ороод 6 жил суралцаад төгсөж гарахдаа хүүхдийн эмчийн мэргэжлийг эзэмшүүлэхээр зорьж ажиллаж байна.

– Төгсөлтийн өмнөх сургалтаар хүүхдийн эмч бэлтгэдэг өөр орон байгаа юу?
– Одоогоор ОХУ-ийн анагаахын сургуульд Хүүхдийн эмчилгээний анги байгаа өөрөөр хэлбэл төгсөлтийн өмнө сургалтаар бэлтгэж байгаа. Аливаа улс орны эрүүл мэндийн байдлыг нялхсын эндэгдлийн түвшингээр үнэлдэг. Хоёр хөрш улсдаа тулгуурлан жишээ авъя л даа. Энэ түвшин БНХАУ-д 8 байхад ОХУ-д 5.5 байна. Үүнээс харахад ОХУ-д хүүхдийн эрүүл мэндийн тусламж сайн байна. Манай орны хувьд 13.6 байгаа ба “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд 2020 онд 13, 2030 он гэхэд 8 болгон бууруулахаар зорилт дэвшүүлсэн. Өрх сумын эмнэлэгт үйлчлүүлэгчдийн дийлэнхийг хүүхэд, нярай эзэлж байгаа боловч эдгээр эмнэлгүүдэд хүүхдийн эмч цөөн ажиллаж байна. ОХУ ба орны туршлагаар хүүхдийг эрүүл өсөж бойжиход анхаарч эрүүл мэндийн анхан шатны тусламждаа илүүтэй анхаардаг. Иймээс бид өрх сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүүхдийн мэргэжлийн эмч ажиллахад анхаарах хэрэгтэй байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 803 сургууль, 1416 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн эдгээр тоог харахад хэр их хүүхдийн эмч хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Аливаа тусламж үйлчилгээг сайжруулахад хүний нөөцийн асуудал маш чухал байдаг. АШУҮИС нь хөгжлийнхөө явцад 1946 оноос 1996 он хүртэл 2000 гаруй хүүхдийн эмчийг төгсөлтийн өмнөх сургалтаар бэлтгэж ирсэн түүхэн уламжлалтай чадварлаг хамт олон. Хүүхдийн эмчилгээний факультет 1996 онд хаагдсанаас хойш төгсөлтийн дараах сургалтаар 2008 оноос өнөөдрийг хүртэл 200 гаруй хүүхдийн эмч бэлтгэсэн байна. Ер нь уян хатан бодлого байх ёстой. ЭМЯ-ны хүний нөөцийн бодлого, эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаад бид чанартай, шаардлагатай боловсон хүчнийг бэлдэж өгөх үүрэгтэй.
– Энэ жил их, дээд сургуулиудын хувьд маш их өрсөлдөөнтэй, харин элсэгчдийн хувьд их таатай жил болох шиг боллоо. Танай элсэлтийн явц ямар байна?
– Харин тэгэх шиг боллоо. Энэ жил ЕБС төгсөгчдийн тоо бараг гурав дахин буурсантай холбоотой их, дээд сургуулиудад хүндхэн туслаа. Бараг л бүх төсөгчдийг хуваагаад авчих шиг болно билээ. Энэ хичээлийн жилд манай сургууль нийт 24 хөтөлбөрөөр 1334 оюутан элсүүлсэн. Үүнээс бакалавр 17 хөтөлбөрөөр 1142, дипломын 7 хөтөлбөрөөр 192 оюутан элсүүлсэн байна. Нийт элсэгчдийн тоог хувилж үзвэл 70 хувийн биелэлттэй байна гэж үзэж болно. Энэ нь бусад сургуультай харьцуулахын бол тийм ч муу үзүүлэлт биш юм. Энэ жил хүүхэд залуучууд өөрсдийн хүсэл сонирхлын дагаа мэргэжил сонголтоо хийж, сургуульдаа элсэх шиг боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газрын мэдээ” сонинд “Манай их дээд сургуулиуд авьяастай залуучуудыг шилж сонгон авах талаар бодитой ажил хэрэгжүүлж чадахгүй байна. Аль болох олон тооны оюутныг элсүүлэхийг урьтал болгож байна” гэж хэлсэн байсан. Энэ бол өнөөдрийн бодит байдал. Бид зоригтой алхам хийх шаардлага үнэхээр урган гарч байна. 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирсэн нь манай оюутан залуус, эрдмийн хамт олонд маань урам өгсөн. Г.Занданшатар дарга манай хамт олонд хандаж хэлсэн үгэндээ миний бие 77-р сургуулийг төгссөн. Энэ жил АШУҮИС-ын 77 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн баярт оролцож байгаадаа их бэлгэшээж байна. “Манай улсад дэлхийн түвшний их сургуультай болох цаг нь болжээ. Зах зээлийн жам ёсоор их дээд сургуулиудын чансаа тогтоож, эрэмбэлэх нь чухал. Олон улс орон, ялангуяа хөгжиж буй улс орнууд “дэлхийн хэмжээний их сургууль” байгуулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Монгол улсыг минь Оюу-толгойгоос илүү “оюунтай толгой” хөгжүүлнэ” хэмээн хэлсэн үгийг бид хэрэгжүүлж ажиллана. Үнэхээр оюунлаг монгол иргэн улс орноо аварна шүү дээ. Тэр тусмаа оюунлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд улс орон, ард түмнээ аварна. Энэ дашрамд нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдодоо ард түмний эрүүл энхийг манаанд зогсох ирээдүйн эмч нарт хандан мэндчилгээ дэвшүүлсэнд нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
-Танд баярлалаа, хичээлийн шинэ жилийн мэндийг танай хамт олонд дахин хүргээд амжилт хүсье.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ShareTweet

Related Posts

Монголын эрүүл мэндийн тогтолцоо Америктай харьцуулашгүй сайн
Нийтлэл

Монголын эрүүл мэндийн тогтолцоо Америктай харьцуулашгүй сайн

2023-05-21 23:53
Антиоксидант гэж юу вэ?
Эрүүл мэнд

Антиоксидант гэж юу вэ?

2023-03-20 20:40
Улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, Монгол улс анх удаа 800,000 гаруй иргэнээ хамруулж чадлаа
Нийгэм

2023-01-06 18:08
}

Шинэ мэдээ

КОП17-ын үеэр Дүнжингарав, Нарантуулаар үйлчлүүлэх иргэдэд автобус үнэ төлбөргүй

Нарантуулын замыг өнөөдөр, Дүнжингаравын замыг маргааш түр нээнэ

by undesten
2026-08-22 10:24
0

Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

by undesten
2026-08-21 22:38
0

Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ

Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ

by undesten
2026-08-21 22:01
0

Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

by undesten
2026-08-21 17:01
0

Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

by undesten
2026-08-21 16:21
0

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

by undesten
2026-08-21 13:17
0

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

by undesten
2026-08-20 18:58
0

Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

by undesten
2026-08-20 13:27
0

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

by undesten
2026-08-20 12:10
0

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

by undesten
2026-08-20 12:02
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай