Рашаант сумын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаяжээ
Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 жилийн сургуулийн багш нар захирал Д. Өсөхцэцэгийг дахин захирлын ажилд томилсон учраас тус сумын багш нар 9-р сарын 7-оос эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлаад байна.
Тус сумын сургуульд 700 гаруй сурагчид 70 гаруй багш нар ажиллаж байгаа бөгөөд \”Нэг сэтгэл хамтын ажиллагаа” ажилчдын түр зөвлөл байгуулжээ. Д.Өсөхцэцэг нь санхүүгийн аудитын шалгалтаар зөрчилттэй гарч ажлаас чөлөөлөгдөж байсан боловч хууль хяналтын байгууллагаас зөрчилгүй гэж үзсэн учраас дахин ажилд нь томилжээ. Гэвч сургуулийн багш ажилчид Д.Өсөхцэцэг захиралтай хамтран ажиллах боломжгүй гэж үзэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлажээ.