Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон тухайгаа ярилаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, В.К.Ерохина нар Г.К.Жуковын амьдрал, Халхын голын байлдааны үеийн цэрэг-дайны үйл ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүллээ.